Tuesday, July 19, 2011

List of Mongol Khans

List of Mongol Khans

From Wikipedia, the free encyclopedia
Jump to: navigation, search
The Imperial seal of the Mongol Empire
This is the list of Mongol Khans and Khagans.

Contents

[hide]

[edit] Great Khans of the Mongol Empire

Following became Emperor of the Yuan Dynasty, who were considered as Khagan for the Mongols and Huangdi (Chinese emperor) for native Chinese:
  • Kublai Khan (1260–1294) - Khagan title: Setsen; Template name: Shizu 1271-1294 Era name: Zhiyuan 1264-1294
  • Temür Khân - Khagan title: Oljeitu; Template name: Chengzong; 1294–1307; Era names: Yuanzhen 1295-1297; Dade 1297-1307
  • Khaiysan - Khagan title: Khülük; Template name: Wuzong - 1308-1311; Era name: Zhida 1308-1311
  • Ayurparibhadra - Template name: Renzong 1311-1320; Era names: Huangqing 1312-1313; Yanyou 1314-1320
  • Suddhipala - Khagan title: Gegeen; Template name: Yingzong- 1321-1323; Era names: Zhizhi 1321-1323; Jinzong
  • Yesün-Temür - Template name:Taiding Di - 1323-1328;Taiding 1321-1328;Zhihe 1328
  • Arigaba - Tianshun Di; Tianshun 1328
  • Toq-Temür - Khagan title: Zayaghatu; Template name: Wenzong; 1328–1329 and 1329–1332; Era names: Tianli 1328-1330 Zhìshùn 1330-1332
  • Khuslen - Khagan title: Qutuqtu; Template name: Mingzong - 1329;
  • Irinchibal - Template name: Ningzong; Era name: Zhishun 1332
  • Toghan-Temür - Khagan title: Ukhaantu; Template name: Huizong ; Shundi - 1333-1370; Era names: Zhishun 1333;Yuantong 1333-1335; Zhiyuan 1335-1340; Zhizheng 1341-1368; Zhiyuan 1368-1370
The Mongol Empire, ca. 1300. The gray area is the later Timurid empire.

[edit] Khans of Golden Horde

[edit] Left wing

This Horde was annexed by Abu'l-Khayr Khan of the Shaybanids in 1446.

[edit] Right wing

Actual rulers of the Golden Horde (Jochid Ulus, Kipchak Khanate) were members of the House of Batu until 1361.

[edit] Ilkhans of Il Khanate

After the murder of Arpa, the regional states established during the disintegration of the Ilkhanate raised their own candidates as claimants.
Claimants from eastern Persia (Khurasan):
  • Togha Temür (c. 1338-1353) (recognized by the Kartids 1338-1349; by the Jalayirids 1338-1339, 1340–1344; by the Sarbadars 1338-1341, 1344, 1353)
  • Luqman (1353–1388) (son of Togha Temür)

[edit] Khans of Chagatai Khanate

The Chagatai Khanate is split into two parts, western and eastern (Moghulistan). For the eastern khans, see Khans of Moghulistan, below.
From 1370 on, the Chagatai Khans were puppets of Timur.

[edit] Khagans of Northern Yuan

The following Khans are successors of Dayan Khan and directly ruled the Chahar. They had suzerainty over other Mongol tümens, but were unable to exercise their authority over them.

[edit] Rulers of Zunghar Khanate

[edit] Upper Mongol Khoshud Khans of Tibet

  • Gushi Khan Toro-Baikhu (1642–1655)
  • Dayan Ochir Khan (1655–1669)
  • Gonchug Dalai Khan (1669–1698)
  • Lhazang Chingis Khan (1698–1717)

[edit] Torghud Khans of the Kalmyks

  • Khoo-Orlog (d.1644)
  • Shikir-Daichung (1644–1661)
  • Puntsog (1661–1669)
  • Ayuukhi (1669–1724)
  • Tseren-Dondog (1724–1735)
  • Dondug-Ombo (1735–1741)
  • Dondug-Dashi (1741–1761)
  • Ubashi (1762–1771)

[edit] 20th century Mongolia

Гүүш хаан Богд хаан

Гүүш хаан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Гүүш хаан
Гүүш хаан (1582 - 1654) буюу Төрбайх нь 17-р зууны дунд үед Монголын дөрвөн Ойрадын нэг болох Хошуудын удирдагч байсан төрийн зүтгэлтэн юм.
5-р далай ламын хүсэлтээр 1637 онд Хөх нуурт Цогт хунтайжийн цэргийг ялан, далай ламаас "шашныг баригч номын хаан" цолоор шагнагдаж байсан аж. 1640 онд Цахар, Халх монголчуудыг ялж (тухайн үед зүүн талаасаа Манжийн довтолгоонд нэрвэгдэж байсан), 1642 он гэхэд Төвдийг далай ламын захиргаанд оруулж чаджээ.

Богд хаан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Богд хаан
1911 оны 12 сарын 29 Монгол Манж гүрнээс салж тусгаар тогтнолоо зарласны дараа Богд Живзундамба Агваанлувсанчойжинямданзанванчүг (1869–1924)-ийг Монголын эзэн хаанаар өргөмжилжээ. 8-р Живзундамба Хутагт нь Төвдийн Буддизмд 3-р чухал хүний тоонд ордог байжээ. Дээр нь зөвхөн Далай лам болон Бодисадва оршино. Тэрээр Монголын Буддын шашны тэргүүн байжээ. Түүний эхнэр Шаравын Дондогдулам нь эх дагины хойд дүр гэж үзэгддэг байжээ.

[засварлах] Амьдрал

Залуу богд хаан
1919 онд Хятадын цэрэг Монголд орж ирсний дараа Богд хаан нь гэрийн хорионд орсон боловч удалгүй 1921 Барон Унгерн фон Штернбергийн хүчний ачаар суллагдан, өмнөх байр сууриндаа заларчээ. Дамдины Сүхбаатараар удирдуулсан хувьсгалын дараа тэрээр хаан ширээндээ үлдсэн хэдий ч 1924 онд таалал төгсчээ. Түүний үхлийн дараа Коммунист засаг нь Богд хааны хойд дүр ахиж олдоогүй гэж зарласан (Бүгд найрамдах засаг). Гэвч төд удалгүй Живзундамба Хутагтийн хойд дүр нь Монголын хойд хэсэгт олдсон боловч цааш мэдээ сонсогдоогүй. Энэ нь Далай лам залбирлынхаа явцад Живзундамба Хутагтын 9 дэх төрөл нь Лхаст төрсөн гэж үзсэнтэй холбоотой. 13-р Далай лам нь 1933 онд таалал төгсчээ. 14-р Далай лам нь 9 дэх Живзундамба Хутагтыг 1999 онд Улаанбаатарт залж, ширээнд нь суулгажээ. Богд хаантны зарлиг заавраар олон янзын ном гүрэм уншиж, сор залж байсны дотор 1920 оны 9 сарын 3-наас эхлэн шашин төрийн тухай Эрдэм Итгэмжит сүмийн газар “житга бөндөг” хэмээх олон сор залах их гүрмийг олон лам нараар 7 хоног бүтээн уншуулж, соруудыг залж, хуучин үхэр бууг цаасан сумаар цэнэглэн буудаж, галын наадам гарган пуужингуудыг харвасан нь ихээхэн дуу чимээ гаргаж Хүрээний хятад цэргүүд Монголын хувьсгал дэгдэж, цэрэг хөдлөв үү хэмээн айн сандарч, шөнийн цагт зүг зүг явган, морьтой сарнин үймэлдэхэд хүргэж байсан нь тэмдэглэгдэн үлджээ. Ийнхүү Монголын ноёд, лам нарын хамт Монголын автономит эрхийг хадгалан хамгаалах, сэргээхэд чиглэгдсэн өргөн цар хүрээтэй тэмцлийг явуулж, түүнд Богд хаан удирдан чиглүүлж, зохион байгуулах үүрэгтэй оролцож байжээ. 1919, 1920 оны үеийн Монголын улс төрийн хоёр дахь бүлэглэл болох Ардын нам буюу Консулын бүлгийнхэн Богд хаантай шууд харилцаж байсангүй, гагцхүү түшмэдийн намтай нэгдсэнээс хойш хамтын үйл ажиллагааны хүрээнд Богд хаантай харилцаж байжээ. Түшмэдийн нам буюу Хүрээний бүлгийнхэн уг бүлгэм үүсэн тэрлэж эхлэх үеэсээ Богд хаантай харилцаж, үйл ажиллагаагаа зохицуулж байжээ. Тус бүлгэм болон МАН-аас Богд хаантай харилцах харилцаа нь Хаант Орос улсын консул Орлов, ЗОУ-тай харилцахад тусламжийн бичигт Богд хаантаны соёрхлыг олж, тамга даруулан баталгаажуулах хүрээнд ихэвчлэн явагдаж байв.
Богд хааны эхнэр Цэндийн Дондогдулам

[засварлах] Богд хэмээх нэрийн учир

Богд гэдэг үг бол Будда гэсэн утга бүхий Монголчуудын дунд ариун дээд шүтээн болсон хүн, эсвэл өндөр дээд шүтлэгт уул хайрханыг нэрлэхэд хэрэглэдэг үг. Уг үгийг гарвалыг эрдэмтэд Монгол хэлэнд Уйгур хэлээр дамжин орсон үг гэж үздэг бөгөөд уг нь Санскрит хэлний Бурхан гэсэн утгатай Буддха гэдэг үг Уйгур хэлнээ орохдоо тухайн хэлний онцлог байдлаас болж Бугдха болон хувирсан гэж үздэг байна. Уйгур хэлэнд Буддха хэмээхийг эхний <да> гийгүүлэгч <га> болж, хэлний угийн сул дуудлагатай <дха> гийгүүлэгч Уйгур хэдний шүдний <да> гийгүүлэгч болон дуудагдсанаас Бугда болон хувирсан нь Монгол хэлэнд орохдоо Богда/Богд гэсэн үг болж хувирсан гэж үздэг байна. Тиймээс Богд гэдэг үгийг Бурхан гэж ухан ойлгох болж, улмаар богд хүн, богд сургаал, богд лам, богд уул гэсэн нэрс үүсэн бий болжээ.
Богд гэдэг нь бурхан мэт онцгой тодорсон содон, гэгээрсэн, цэцэн, мэргэн, дээдийн дээд гэсэн утгыг илэрхийлдэг. Чингис хааныг бурхантай адил дээдлэн шүтэх болсоноор Богд Эзэн Чингис Хаан гэх болсон бол Монголын анхын хувилгаан Живзүндамба хутагтын анхдугаар дүр Өндөр Гэгээн Занабазарыгаа бурхан мэт ховор лам хэмээн Богд гэж нэрлэж, 1911 онд Манжаас туурга тусгаар улс болохдоо 8-р Богд Живзүндамбыг хаан ширээнд залж, Олноо өргөгдсөн Богд хаан гэж хэмээн өргөмжилж, төр улсаа Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол Улс гэж тунхаглан зарлаж байсан билээ.
Түүнчилэн Монголчууд бусдаас онцгой, өндөрлөг, ялгарангуй уулыг Богд гэж нэрлэсэн байх бөгөөд ийм нэртэй уулс нь ихэвчлэн тал хээрийн бүст тохиолдоно. Тийм нэртэй уулс нь Хайрхан нэртэй уулстай адил хад бартаа ихтэй биш, харин хавь ойрдоо содон ноёлог уул байдаг байна. Говийн сүрлэг содон уулс ийм нэртэй байх нь элбэг. Иймээс Богд нэртэй уулс нь бурхан мэт онцгой тодорсон содон уулын нэр болдог байна. Их Богд, Бага Богд, Арц Богд, Аж Богд, Ноён Богд, Хан Богд, Сэгс Цагаан Богд, Шилийн Богд тэргүүтэн Богд нэртэй уулс тооцвол арвин байдаг. Жишээ нь Богд хан уул л гэхэд Монголын ой модот Хангай, Хэнтийн уулсын хамгийн урд хязгаар, тал хээр нутгийн умард хил болон оршдог билээ.

Дэлбэг хаан Адай хаан Махагүргис хаан Батмөнх Даян хаан Барсболд хаан Боди Алаг хаан Лигдэн хаан Галдан бошигт хаан

Дэлбэг хаан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Дэлбэг хаан
Монголын хаан
Хаанчлал 1412-1415
Хаан ширээнд
суусан
1415
Бүтэн нэр Дэлбэг
Төрсөн
Нас барсан 1415
Хааны овог Боржигин
Улсын нэр Их Юань улс
Эцэг Өлзийтөмөр
Дэлбэг хаан нь 1395 оны хөхөгчин гахай жил төрж, 1415 оны цагаан туулай жил таалал төгсчээ. 1412 оны шар хулгана жил хаан ор суусан.Дэлбэг Хаан 20 насалсан. Тэрээр Өлзийтөмөр хааны хүү юм.

Адай хаан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Адай хаан
Монголын хаан
Хаанчлал 1425–1438
Хаан ширээнд
суусан
1425
Бүтэн нэр Адай
Төрсөн 1390
Нас барсан 1438
Дараагийн хаан Тайсун хаан Тогтохбух
Хааны овог Боржигин
Эцэг Хархуцаг
Адай хаан 1400 оны цагаан луу жил төрж, 1438 оны шар морин жил таалал төгсчээ. 1426 оны шар морин жил хаан ор суусан. Хаан 38 насалжээ. Тэрээр Хархучаг гэгчийн хүү байжээ. Адай хаан 1425 онд төв болон зүүн Монголын нутаг дэвсгэрийг нэгтгэн, нутаг дэвсгэрээ өргөтгөж чадсан. Чингис хааны эрин үе шиг сэргэн мандаж хүчтэй болчих вий хэмээн гэж сэрэмжлэн Минь улс Ойрадыг дэмжин зүүн Монгол дахь овог аймаг болон төв Монгол дахь овог аймгийг хооронд нь хагаралдуулж байв. Адай хааны баруун Монголыг нэгтгэх үйл ажиллагаанд Ойрадууд ихээр саад болж байв. Хоёр тал арав гаруй жил хоорондоо байлдаж, бие биеэ ихээр хөнөөх болов. Тэрээр зүүн болон төв нутаг дахь Монголчуудыг нэгтгээд, 1426 онд өөрийгөө Хаан гэж зарлав. Адай хаан, Аругтай хоёр нэгдэн Ойрадуудыг ялж, тэдний ихэнх толгойлогчдыг нь хөнөөв. Адай хаан Ойрадын ноёдыг барьсны дараа Гүличигийн эхнэрийг авч суув. Мөн Батула чинсаны хүү болох Бахамуг олзлон авч, тогоон дор хөмөрч Тогоон хэмээх нэр өгөөд боолоо болгов. Гэсэн хэдий ч баруун Монголчууд Адай хааныг хаанаа гэж бүрэн дүүрэн хүлээн авсангүй. Тухайн үед баруун Монголчууд өөрийн гэсэн хаангүй байсан тул Адай 9 жил баруун Монголыг захирсан. Ойрадын тайшийн бэлэвсэн эхнэр Тогооныг баруун Монголын хаан хэмээн зарлав. 1422, 1423 онд болсон үйл явдлаас болж Адай хаан 1430 он гэхэд маш их хохирол амссан байв. 3 дахь удаагаа Ойрадууд түүний гол хүчийг бут цохисноос болж тэрээр үр дүнтэй дайралт хийж чадахааргүй болов. 1434 онд Ойрадууд ялснаар Адай хаан болон Аругтай нар алагдацгаав.
Өмнөх
Ойрадай хаан
Монголын хаан
1425-1438
Дараах
Тайсун хаан Тогтохбух

Махагүргис хаан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Махагүргис Үхэгт хаан
Монголын хаан
Хаанчлал 1454-1465
Хаан ширээнд
суусан
1454
Бүтэн нэр Махагүргис
Төрсөн 1446
Нас барсан 1465
Дараагийн хаан Молон хаан
Хааны овог Боржигин
Улсын нэр Их Юань улс
Эцэг Тайсун хаан
Махагүргис Үхэгт хаан 1446 оны улаан барс жил төрж, 1465 оны улаан хулгана жил таалал төгсчээ. 1454 оны хөхөгчин гахай жил хаан ор суусан ба хаан 20-хон насыг насалжээ. Тэрээр Тайсун хаан 2-р хүү юм. Түүнийг төрөөд удаагүй байж байтал Эсэн Хангай, Завхан дахь дөрвөн Ойрад руу довтолж, түүний ээжийн амийг хөнөөв. Үйл явдал болж байх хооронд найман настай Махагүргис морин тэргэн доогуур нуугдаж амь гарсан. Иймээс дараа нь түүнийг Үхэгт хаан гэж дуудах болсон. Эсэн Ойрадыг ялж, маш их олзтой нутаг буцав. Монголын язгууртнууд хоорондоо маш ихээр муудалцаж, бие биеэ хөнөөх болов. 1465 онд Махагүргис Үхэгт хаан алагдаж, түүнийг Молон нь залгамжилжээ.
Өмнөх
Эсэн хаан
Монголын хаан
1412-1415
Дараах
Молон хаан

Батмөнх Даян хаан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Батмөнх Даян хаан
Монголын хаан
Хаанчлал 1470–1517
Бүтэн нэр Батмөнх
Төрсөн 1464
Нас барсан 1517
Дараагийн хаан Барсболд Сайн Алаг хаан
Их хатан Мандухай сэцэн хатан
Бага Хатад Хүсэй
Жимсгэнэ
Хааны удам Улусболд
Төрболд
Барсболд Сайн Алаг хаан
Бодь Алаг хаан
Гэрболд
Очирболд
Арболд
Гэрсэнз
Хааны овог Боржигин
Улсын нэр Монгол Улс
Эцэг Баянмөнх жонон
Эх Шихэр Тайху хатан
Батмөнх Даян хаан (1464-1543) нь Монголын хаан бөгөөд нэг хэсэг тархай бутархай байсан монголчуудыг дахин нэгтгэж чадсан билээ.

[засварлах] Түүх

Баянмөнх жононгийн хүү тэрээр 5 настайдаа өнчирч хоцорсон байна. Мандуул хаан 1467 онд нас барахад Мандухай сэцэн хатан алтан ургийн цорын ганц залгамжлагч болох түүнийг өсгөж, 19 хүрэхэд нь гэрлэсэн байна. Түүний хаанчлалын эхний жилүүдэд Мандухай сэцэн хатан гол үүргийг гүйцэтгэжээ.
Батмөнх хүү Улусболдоо баруун гурван түмний захирагчаар томилж явуулахад нь Харчины Ибрай тайш барьж алсан байна. Үүнд хилэгнэсэн Батмөнх баруун гурван түмнийг дайлаар мордож, Ибрайг ялжээ.
Батмөнх Мин улстай сайн харилцааг хадгалах замаар дотоод асуудлуудаа шийдэх бодлого баримталж байв. Тэрээр чөлөөт худалдааны гэрээ хийх элч илгээсэн ч Мингийн хаан элчийг нь алсан тул цэрэг хөдөлгөж байсан аж.
Хэдэн жилийн дараа баруун түмнийг нэгтгэж чадсанаар Даян хаан цолд өргөмжлөгдсөн байна. Монголын эх сурвалжуудад түүний хаанчлалын жилүүдэд Монголд энх амгалан байдал тогтсон гэдэг.
Тэр өөрийн 7 хүүдээ албатууд хуваарилж олгосон нь Халх 7 хошууны эхлэл болжээ.
Тэр Монголыг дахин зохион байгуулалтад оруулсан юм.
Зүүн түмэн: Халх, Цахар, Урианхай
Баруун түмэн: Ордос, Түмэд, Юншээбүү
Бусад: Онгиуд, Өөлд, Асуд, Харчин
Түмэдийн Алтан хан нь түүний ач хүү болно.
Өмнөх
Мандуул хаан
Монголын хаан
1470-1517
Дараах
Боди Алаг хаан



Барсболд хаан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Барсболд Жонон
Монголын хаан
Хаанчлал 1517–1519
Хаан ширээнд
суусан
1517
Бүтэн нэр Барсболд
Төрсөн 1488
Нас барсан 1519
Хааны овог Боржигин
Улсын нэр Их Юань улс
Эцэг Батмөнх Даян хаан
Барсболд жонон (1488-1519) 1488 оны шар бичин жил төрж, 1519 оны шаргачин туулай жил таалал төгсчээ. 1517 оны улаагчин үхэр жил хаан суусан ба 31 насалсан. Батмөнх Даян хааны 2-р хүү юм. Даян хааныг нас барсны дараа Боди Алаг Монголын эзэнт гүрнийг удирдахад туршлага бага, мөн дэндүү залуу байсан учраас Барсболд өөрийгөө хаан гэж зарлав. Гэсэн хэдий ч Боди Алаг хаан өөрийн хааны хэргэм зэргийг Барсболдод тийм ч амар өгөхийг хүссэнгүй. Тухайн үеийн монголчууд дайн тулаанаас үнэхээр залхаж, энхтайвныг хүсэмжлэх болсон. Тиймээс туршлагатай сайн хаан хэрэгтэй байв. Хэдий тийм боловч Даян хааны дөрөв дэхь хөвгүүн Боди Алаг хаанд дагаар орсноор Боди Алаг хаан Барсболд жононгоос илүү хүчтэй болж, Барсболд жонон цус урсгахаас татгалзан буулт хийснээр гурван жил үргэлжилсэн хаан ширээний төлөөх тэмцэл төгсөж, Боди Алаг Монголын хаан ширээнд суув. Барсболд жонон нь маш зоригтой, ер бусын цэрэг дайны чадвартай нэгэн байв.
Өмнөх
Батмөнх

Боди Алаг хаан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Боди Алаг хаан
Монголын хаан
Хаанчлал 1519–1547
Хаан ширээнд
суусан
1519
Бүтэн нэр Боди Алаг
Төрсөн 1504
Нас барсан 1547
Хааны овог Боржигин
Улсын нэр Их Юань улс
Эцэг Төрболд
Боди Алаг хаан 1504 оны хөхөгчин үхэр жил төрж, 1547 оны улаагчин хонин жил таалал төгсчээ. 1519 оны цагаан луу жил хаан ор суусан. Хаан 42 насалжээ. Тэрээр Батмөнх Даян хааны хүү Төрболдын ууган хүү юм. Даян хаан түүнийг хаан ширээ залгамжлагчаар тодруулсан..Даян хааныг нас барсны дараа Боди Алаг хаан Монголын эзэнт гүрнийг удирдахад туршлага бага, мөн дэндүү залуу байсан учраас Барсболд өөрийгөө хаан гэж зарлав. Гэсэн хэдий ч Боди Алаг өөрийн хааны хэргэм зэргийг Барсболдод тийм ч амар өгөхийг хүссэнгүй. Тухайн үеийн монголчууд дайн тулаанаас үнэхээр залхаж, энх тайвныг хүсэмжлэх болсон. Тиймээс туршлагатай сайн хаан хэрэгтэй байв. Хэдий тийм боловч Даян хааны дөрөв дэхь хөвгүүн Боди Алаг хаанд дагаар орсноор Боди Алаг хаан Барсболд жононгоос илүү хүчтэй болж, Барсболд жонон цус урсгахаас татгалзан буулт хийснээр гурван жил үргэлжилсэн хаан ширээний төлөөх тэмцэл төгсөж, Боди Алаг Монголын хаан ширээнд суув. 1547 онд тэрээр нас барахдаа өөрийн том хүүдээ хаан ширээг өгсөн.
Өмнөх
Барсболд хаан
Монголын хаан
1519-1547
Дараах
Дарайсүн Хүдэн хаан
Даян хаан

Лигдэн хаан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Лигдэн хаан
Их Монгол улсын хаан
Хаанчлал 1603-1634
Хаан ширээнд
суусан
1603
Хэргэм, цол Хутагт хаан
Төрсөн 1588
Нас барсан 1634
Өмнөх хаан Буян сэцэн хаан
Дараагийн хаан Эжэй хаан
Хааны овог Боржигон
Хааны дуулал Чингис хааны удмын сүүлчийн хаан.
Эцэг Мангуш

Галдан бошигт хаан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Галдан 1644 онд Дөрвөн Ойрадын зонхилох аймгуудын нэг, зүүн жигүүрийг өмгөөлөн явагч Цорос аймгийн тэргүүн Эрдэнэбаатар хэмээгдэгч Хотогчин хунтайжын зургадугаар хөвгүүн болон төржээ. Эрдэнэбаатар хунтайжийг 10, 11, 12 хөвгүүнтэй байсан гэсэн зөрүүтэй мэдээнүүд сурвалж бичгүүдэд бий. Мөн хатдынх нь тоог 5, 9 байсан гэсэн зөрүүтэй тоо ч бий. Ихэнх эрдэмтдийн санал нэгтэй байдаг ганцхан үнэн бол Галдан бошигт түүний зургадугаар хүү юм гэсэн мэдээ билээ. Галданг төрөхөд Ойрадад их хөл үймээн болж түүнийг Зонховын шавь дүлжин Дагважалцангийн хувилгаанаар өргөмжилжээ. Чингээд 7 наснаас нь Лхас хотноо V Далай лам, Ванчин Богд нарын дэргэд шавь оруулсан байна. Тэр Түвдэд 20 жил сууж шарын шашны эрдэмд гүнээ нэвтэрсэн юм.

Эрдэнэбаатар хунтайжийн тавдугаар хөвгүүн Сэнгэ хунтайж аавынхаа хан орыг залгамжилсан боловч эцэг нэг, эх ондоо ах нарынхаа гарт зэрлэгээр алуулав. Энэ Сэнгэ бол Галдан бошигтын төрсөн ах бөгөөд тэдний эх Юм Ага бол Хотогчин хунтайжийн гуравдугаар хатан байсан бололтой. Сэнгэ ханыг алсан Цэцэн тайж, Зодов баатар нар хунтайжийн их хатны хөвгүүд байсан юм. Яагаад ч юм Эрдэнэбаатар хунтайж хатдынхаа хөвгүүдээс Юм Агагийн хөвгүүдийг ихэд тоон нэгийг нь хувилгаанаар тодруулж Түвдэд суулгаад, нөгөөд нь хан ороо залгамжлуулсан нь цаанаа учиртай байсан бололтой. Сэнгийг алагдахад түүний хөвгүүн Цэвээнравдан нас бага байсан тул Галданг Түвдээс дуудаж хан ор суулгасан нь ч энэ учир жанцангийн нэгэн хэсэг биз ээ.

Галдан бошигт Ойрадад ирээд Цорос аймгийн хан ор сууж, ахынхаа хатан байсан, тухайн үедээ Ойрадын дөрвөн түмнийг зонхилж асан Хошууд аймгийн тэргүүн Очирт цэцэн ханы охин Ануг өөрийн хатан болгож, тархай бутархай баруун монголчуудыг нэгтгэн Зүүнгарын хаант улсыг байгуулаад, энэ улсынхаа хаан нь болсон юм. Тэрээр зөвхөн баруун Монголыг төдийгүй бүх монгол үндэстнийг нэгтгэн хүчирхэг, нэгдсэн улсыг байгуулах хэтийн зорилготой байлаа. Үүний тулд тэрээр газар нутгаа тэлж, цэрэг армиа зузаатгасаар байв. 1686 он гэхэд Зүүнгарын хаант улсын хүчирхэг саварт Хами, Турфан, Кашгар, Сайрам, Бухар, Самарканд зэрэг төв болон дундад Азийн 1000 гаруй том жижиг хотууд атгагдсан байлаа. Энэ үед Төв Азийн хамгийн хүчирхэг хүн нь Галдан бошигт байв.

Тэрээр Оростой дипломат бодлого явуулж, худалдаа хийж, элчин төлөөлөгч солилцох бодлого барьсан юм. Энэ бол бүүр ааваас нь уламжилсан найрсаг харилцаа байсан юм. Орос, Хятадыг холбосон торгоны замыг хяналтандаа байлгаж байсан болохоор түүний хувьд таатай нөхцөл бүрдсэн байв.

Түүний намтрын хамгийн ойлгомжгүй хэсэг нь Халхтай явуулсан харилцаанд байдаг. Энгийн учирзүйн үүднээс авч үзвэл Ойрд, Халх хоёр бусдаас хамгийн сайн ойлголцож болмоор. Харамсалтай нь нөхцөл байдал, түүхэн үнэн тийм биш байв. Өндөр гэгээнтэй түүний харилцаж байсан тухай олон мэдээ түүхийн сурвалжуудад бий. Ер бусын найрсаг, дотно байдлаар элч төлөөлөгч солилцож, ярилцаж байсан яриа хэлэлцээнүүд нь түүхэн баримтанд тодорхой үлдсэн бий. Чухам юун дээр зөрчилдөж, юун дээр үл ойлголцож байсныг нь одоо хэр эрдэмтэд ч сайтар нотлож чадаагүй юм. Чухамдаа Өндөр гэгээний дүү Түшээт хан Чахундорж л эдгээр их хүмүүсийн хооронд хэрүүлийн алим чулуудаж байсан гэж үздэг. Энэ нь ч үнэн байж болох талтай. Түшээт хан Гомбодорж 1655 онд таалал болсон нь Халхын улс төрийн байдалд эргэлт гарахад хүрсэн эмгэнэл болсон гэж түүхчид үздэг. Өндөр гэгээн Занабазар, Чахундорж нарын эцэг Гомбодорж харин ухаатай хүн байлаа. Тэр Ойрадоос хатан буулгаж эртнээс уламжилсан өс хонзонг аргацаан тайтгаруулж байсан баримт бий. Харин түүний хүү Чахундорж эртний тэр өс хонзон дээр, эмэг эхийнхээ өслийг өшиж Галдан бошигт хаантай үл найрамдахын бодлого баримталсан юм. Өндөр гэгээн энэ эвдрэлийг зохицуулахыг ихэд хичээж байсныг түүхэн баримтууд нотлодог. Гэвч тэр яаж ч чадаагүй билээ. Халх, Ойрадын хооронд их тулалдаан эхэлж, энэ тэмцэлд Манж Чин Улс, Түвдийн шарын шашны тэргүүнүүд аймшиггүйгээр оролцож Монголын хүчирхэг угсаатныг өөрсдөөр нь өөрсдийг нь доройтуулсан гашуун түүхтэй.

Манж Чин Улсад дагаар орсон Халхын ноёдтой хийсэн тэмцэл нь Галдан бошигтын армийг одоогийн Налайх дүүргийн нутаг Зуун модонд авчирсан юм. Энх-Амгалангийн гурван гарын их цэрэгтэй хийсэн сүүлчийн тулаандаа Галдан хаан Ану хатнаа, цэрэг армийнхаа ихэнхийг алдаад баруун тийш дутаажээ. Туулын хөвөөнд болсон энэ тулалдаанд Галдангийн 30000, Энх-Амгалангийн манж, монгол нийлсэн 50000 цэрэг оролцсон гэж Баабар бичсэн нь бий. Энэ бол 1696 он билээ. Ялагдсан Галдан баруун зүг дутаахад Энх-Амгалан эцсийг нь үзэхээр араас нь зогсоо чөлөөгүй нэхэв.

Галдан бошигт хааныг Халхад дайтаж явах хооронд Зүүнгарт Сэнгэ ханы хүү Цэвээнравдан төрийн эргэлт хийн хаан ор суужээ. Үүнийг Манж Чин Улс, Орос дэмжсэн байдаг. Ингэснээр Галдан хоёр галын дунд ганцаардаж, ямар ч хүч чадалгүй болсон юм. Амьдралынхаа сүүлчийн жил орчмын хугацааг зугтан дутаах байдалтай явж өнгөрүүлсэн Бошигт хаан 1697 онд хор уун амиа егүүтгэсэн юм. Тэрээр дайсан этгээдүүддээ үүрд баригдаагүй билээ.
  Монголын хаан
1517-1519
Дараах
Боди Алаг хаан