Сартаг
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Сартаг хан (1256 онд нас барсан) Бат хан ба регент Хорезм шахын Борагчиний [1]дундаас гарсан хүү юм. Сартаг Бат ханыг нас барсны дараа Алтан Ордын (Кипчакын ханлиг) хаан ширээг залгамжлан авсан.1241 онд, Невийн Александр Сарайд ирж, Сартагтай анд бололцож (цусаар тангараг тавьсан ах дүүс бололцож), Бат хааны өргөмөл хүү болжээ. Үүнийхээ хариуд, Александр Мөсөн дээрх тулалдаанд Алтан Ордын цэргийн хүчээр дэмжүүлсэн. Александр ярлык авч Кипчакын хаант улсын вассал болжээ.
Сартаг Христ шашинд орсноороо алдартай. Харин түүний эцэг нь бөө шүтлэгтэй байсан юм. Сартаг Христ шашинтан болсон тухай хэд хэдэн түүх байдаг. Арменийн түүхчид болохоор Сартагийг Оросуудын дунд өсч, угаалга хийлгэсэн гэж үздэг.[2]
Гэхдээ 1254 оны наймдугаар сарын 29-нд Сартагийн Ромын пап IV Иннокентэд элч илгээж Христ шашны угаалга хийлгэснээ мэдэгджээ. Ромын пап Сартаг хааны илгээсэн элч болох санваартны амнаас энэ мэдээг дуулсан байдаг.[3]
Түүний Алтан Ордын хаанчлал тун ч богино хугацаанд үргэлжилжээ. Эцгийгээ нас барснаас хойш нэг жил хүрэхгүй хугацааны дараа 1256 онд магадгүй хорлогдож үхсэн ажээ. Сартагийн дараачаар Улагчи гарч ирсэн боловч тун удалгүй 1257 онд нас барж, авга ах Бэрх нь хаан ширээг залгамжилжээ. Улагчи нь Сартагийн дүү, хүүгийн аль нь байсан нь одоо тодорхойгүй байдаг.
Сартагийн охин Теодора Ростовын Константинын ач хүү, Невийн Александрын үеэл Белозеро, Ростовын Глеб Василковичийн эхнэр болжээ. Тэдний удам угсаанаас хамгийн алдартай нь Оросын IV Иван бөгөөд Оросын язгууртны олон гэр бүл энэ хоёрын үр хойчис юм.
Улагчи
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Бэрх
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
- "Бэрх" нь энэ хуудсанд шууд холбогджээ. Өөр утгыг үзэхийг хүсвэл, Бэрх (хот)-г үзнэ үү.
Агуулга[нуух] |
[засварлах] Удам судар
Бэрх нь Чингис хааны ахмад хөвүүн Зүчийн нэг хүү юм. 1235 онд Бэрх ах Батын удирдлага дор Орд, Шинкур, Шибан нарын төрсөн ах дүү нар болон үеэл нартай нэгджээ. 150000 хүнээс бүрдсэн их цэрэг Сибириэс хөдөлж Лалын шашинтнуудын нутаг Ижил мөрний Булгар, Кипчакуудыг дайлж дагаар оруулав. Дараа нь тэд 1237 онд Рязань, Суздалийн вант улсуудыг дайлж, Оросын нутаг руу цөмрөн орлоо. Бэрх ахынхаа Европыг дайлах их аян дайнд оролцож, Унгарын вант улсын цэргийг хүйс тэмтэрсэн Мохийн тулалдаанд тулалджээ. Өгэдэй хааныг нас барахад, цусан төрлийн бүх хөвүүд Их хааныг сонгохоор Монгол руу дуудагдсан. Бэрх болон түүний төрсөн ах дүүс бүгд ах Батыгаа их хааны ширээнд гаргахыг дэмжиж байлаа. Энэ нь амжилтгүй болоход тэд бүгд Орос руу буцацгаажээ. Өгэдэй, Зүчийн удмынхны хооронд гарсан хагарлын улмаас Кипчакын ханлиг Европ руу дахин хэзээ ч цэрэглэн довтлоогүй юм (Польш руу нэг дайрсан нь зөвхөн дээрмийн зорилготой байв). Европыг дайлахын оронд Кипчакын ханлиг Орост бэхжиж, үеэлүүдийнхээ болзошгүй довтолгооноос хамгаалахаар зэхэж байлаа.[засварлах] Кипчакын ханлигийн эрх мэдлийг авсан нь
Бат 1255 онд нас барахад, түүний хүү Сартаг богино хугацаагаар хаанчилсан. Сартаг удалгүй нас барсны дараа 1257 онд Бэрх эрх мэдлийг гартаа авчээ. Тэрбээр чадварлаг удирдагч байсан тул дөнгөж бүрэлдэн тогтсон эзэнт улс болох Хөх Ордыг амжилттай тогтоон барьж, тогтворжуулжээ. Түүний хаанчлалын хугацаанд Монголчууд Халичийн Данилог бүрмөсөн дарж, 1259 онд Литва, Польшийн эсрэг Бурундай, Ногай (Люблин, Завихост, Санмиерз, Краков, Битом хотууд сүйдсэн) нараар удирдуулан хоёрдахь удаагаа довтолжээ. 1258 онд Багдадыг тонон сүйтгэснийх нь хариуд Ил Хан улсын Хүлэгү ханы эсрэг хийх дайнаа санхүүжүүлэх зорилгоор ийнхүү Литва, Польш руу довтолсон ажээ. Сартаг мөн 1265 онд Болгар, Фракыг довтолж байв.[засварлах] Исламын шашинд орсны дараа
Бэрх Исламын шашинд орж, чин сүжигтэн боллоо. Үүний улмаас Хөх Орд үндсэндээ Исламын шашинтай болж эхэлсэн бөгөөд харъяат ардууд нь Исламын шашинд орцгоов. Халиф Аль-Мустазимийг хороосон төдийгүй Сири, Египет рүү нутгаа тэлэх санаа агуулж бусад лалын шашинтнуудыг айлгаж байсан Хүлэгүг Бэрх устгахыг зорьж байлаа.Энэ үед Хитбухаар удирдуулсан Монголчууд Палестинийн эргийг захирч байсан загалмайтнуудтай муудалцсан тул Мамлюкууд загалмайтнуудтай эвсэж, улмаар тэдний нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч, Монгол цэргийг Айн Жалутын тулалдаанд ялах боломжтой болжээ. Хитбуха алагдав. Палестин, Сири бүрмөсөн алдагдаж, Хүлэгүгийн династийн турш Тигр мөрнөөр хиллэх болсон. Бэрх Хүлэгүгаас өс авах тангаргаа Мөнх хааныг нас барсны дараа нутагтаа эргэж ирээд хэрэгжүүлжээ.
Хүлэгү 1262 онд нутагтаа эргэж ирсэн боловч ялагдлынхаа хариуг авахын оронд Бэрх болон түүний Хөх Ордтой хийсэн дотоодын дайнд татагдан орлоо. Бэрх хан Ислам шашинд чин сүжигтэй байсан тул Багдадыг эвдэн сүйтгэснийх нь дараа Хүлэгүг заавал устгана гэж андгайлжээ. Исламын шашинт түүхч Рашид ад-Дин Бэрх хан (Мөнх хааныг Хятадад нас барсныг мэдэлгүй) Мөнх хаанд Багдад руу хийсэн довтолгоог эсэргүүцэж байгаагаа мэдэгдэхдээ "тэр Исламын шашны бүх хотыг тонон сүйтгэж, Халифын амь насыг хороолоо. Бурхны тус дэмжлэгээр би түүнээс ийм их гэмгүй цус урсгасных нь хариуг авах болно." (Бэрх ханы мэдэгдлийг Рашид ад-Диний тэмдэглэснээс эшэлсэн The Mongol Warlords хэмээх номыг үзнэ үү; энэ эшлэлийг мөн The Mamluk-Ilkhanid War номноос харж болно) -- Хүлэгү Их хаанаар Хубилайг сонгохоор эцсийн байдлаар тохирчихоод 1262 онд нутагтаа эргэн ирээд Айн Жалутын ялагдлынхаа хариуг авахаар их цэргээ цуглуулж, Мамлюкууд руу довтлохоор бэлдэж байхад нь Бэрх хан амласнаа биелүүлж, Мамлюкуудтай эвсэж (Бэрх Хүлэгүгийн эсрэг Мамлюкийн султан Бэйбарстай эвсэхийг хүссэн) Хүлэгүгийн нутаг руу цуврал довтолгоон хийж урхидан хойд зүг рүү аваачлаа. Энэ нь Монголчуудын хоорондох анхны ил мөргөлдөөн байсан бөгөөд нэгдсэн эзэнт улсын мөхлийн дохио болсон юм.
Эцэст нь 1262 онд мөргөлдөөн ил дайн болж хувирлаа. Хүлэгү хан 1263 онд Кавказын хойд хэсгийг эзлэн авахыг оролдож байгаад хүнд ялагдал хүлээжээ. Хүлэгүгийн цэргийн хүчийг Бэрхийн ач дүү Ногай Тэрэк гол дээр бутниргэж, ухраажээ. 1265 онд Хүлэгү нас барсан.
No comments:
Post a Comment