Tuesday, July 19, 2011

# Тохтамыш (1380-1395) # Төмөрхүтлүг (1396-1401), жинхэнэ захирагч нь Эдигу Орда (1226–1251)# Хүлэгү хан (1256-1265)

Тохтамыш

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Тохтамыш (1406 оны үед нас барсан) Алтан Ордын хоёр хэсэг болох Цагаан Орд, Хөх Ордыг нэгтгэж нэгэн улс болгосон Цагаан Ордын сүүлчийн хан байв. Тэрбээр Чингис хааны хамгийн том ач Орд ханы удам юм.

1382 онд Тохтамыш Оросыг дайлсан нь
Тохтамыш 1376 онд өөрийн авга ах Цагаан Ордын хан Урусыг түлхэн унагахыг оролдож, агуу Төмөр рүү зугтсанаар анх түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Тохтамыш Урус болон түүний хоёр хүүгээс урт насалж, Төмөрийн дэмжлэгтэйгээр 1378 онд Цагаан Ордын хаан ширээнд заларчээ.
Тохтамыш өвөг дээдсийнхээ суу алдрыг дахин дуурсгахыг мөрөөдөж байсан бөгөөд Зүчийн улсыг дахин нэгтгэх төлөвлөгөөтэй байлаа. 1380 онд тэрбээр Ижил мөрнийг гаталж, Хөх Орд руу довтолсон боловч Мусковийн илгээсэн цэрэгт дорхноо цохиулав. Хөх Ордын удирдагч Мамай Куликовын тулалдаанаас хойш удалгүй алагдсан нь Тохтамышийн бүх ордыг нэгтгэх ажиллагааг ихэд хөнгөвчилжээ.
1382 онд Хөх болон Цагаан Ордыг нэгтгэснийхээ дараа Тохтамыш Куликовт ялагдасныхаа хариуг авахаар Москвагийн вант улсыг амжилттай дайлж, Оросын Монголын ноёрхлоос чөлөөлөгдөх эрмэлзлийг нь нэг хэсэгтээ унтраав. Энэ аян дайн үндэсний баатар нь болох Дмитрий Донскойн амьдралынх нь бусад мөчийн нэгэн адил Оросын орчин үеийн зураачдын түүхэн бүтээлийн нэг сэдэв болжээ (зургуудыг үзнэ үү).
Зургаахан жилийн дотор Тохтамыш Крымын хойгоос Балхаш нуур хүртэлхи Монголын газар нутгийг дахин нэгтгэсэн байв.
Дараа нь, Тохтамыш Литвагийн нөлөөллийг тандахын тулд хойд ванлигууд руугаа толгойн сэргийлэх илгээжээ. Литвагийн ван Кестутис энэ явдлыг халдан довтлохын дохио гэж үзэн, толгойн сэргийлэх анги руу довтолж, цохьжээ. Үүнд хилэгнэсэн Тохтамыш Литва, Польшийг дайлж эзлэв.

Тохтамыш Москвагийн өмнө, 1382
Чингис хааны амжилтыг дахин давтаж чадна гэдэгтээ итгэсэн тэрбээр 1385 онд 50000 (буюу таван түмэн) цэрэг аваад Персийг довтолж, Тебризийг эзлэн авлаа. Умард зүг рүү буцахдаа Тохтамыш Кавказаас 200000 боол, эдний дотор Паракахайк, Сюник, Артсах дүүргүүдээс олон арван мянган арменчуудыг боол болгон авч явлаа.[1] Тохтамышийг Кавказаас хойшоо хөдлөнгүүт, Төмөр Азербайжан, Персийг өөрийн өргөжин тэлж буй хаант улсад нэгтгэжээ. Уурлаж хилэгнэсэн Тохтамыш урагшаа эргэж, хуучин холбоотонтойгоо дайтлаа.
Улмаар Тохтамыш ялагдаж, тал нутаг руугаа ухарчээ. Гэхдээ 1387 онд тэрбээр Төмөрийн эзэнт гүрний голомт болсон Трансоксиан руу гэнэт довтлов. Тохтамышийн аз дутахад, их цас орж, түүнийг тал нутаг руугаа буцахад хүргэв.
1395 онд Төмөр Алтан Ордыг довтолж, Терек гол дээр Тохтамышийг ялснаар энэ зөрчил мөргөлдөөн дээд цэгтээ тулжээ. Төмөр Алтан Ордын нийслэл Сарай Бэрхийг тонож, Алтан Ордыг вассал болгон, тоглоомын ханыг ширээнд залав.
Тохтамыш Украины тал руу зугтаж, Литвагийн их гүн Витаутасаас тусламж гуйв. 1399 онд Тохтамыш, Витаутасын хамтарсан хүч Ворскла голын тулалдаанд Төмөрийн хоёр жанжин Төмөрхүтлүг, эмир (мурза, визир) Эдигу нарт хиар цохиуллаа. Нэгмөсөн ялагдсан Тохтамышийг 1406, 1407 оны үед Эдигугийн хүмүүс Сибирьт хороожээ. Тохтамыш хаан бол Монгол бичгээр зоос хийлгэсэн Алтан ордны хамгийн сүүлчийн хаан байжээ. 

Төмөрхүтлүг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Төмөрхүтлүг (~1370-1399) 1397-1399 онд Алтан Ордын хан байсан. Тэрбээр Тохтамышийн эсрэг тэмцэж байсан Цагаан Ордын хан Төмөрмаликийн хүү юм. 1379 онд Төмөрмаликийг нас барсны дараа Төмөрхүтлүг Тохтамышийнд өссөн юм. 1388 онд Тохтамышийн эсрэг бослого нь амжилтгүй болсны дараа тэр, Эдигугийн хамт Төмөр рүү дутаав. 1391-1395 оны Тохтамыш-Төмөрийн дайны үеэр тэд Ижил болон Урал мөрнүүдийн доод биед тусгаар улс байгуулж, нийслэлээ Сарай-Жүкт байрлуулжээ. Тохтамышийг ялагдсаны дараа Төмөрхүтлүг Эдигугийн тусламжтай Алтан Ордын ханаар өргөмжлөгдсөн боловч эрх мэдлийг жинхэнэ барьж байсан хүн нь Эдигу байлаа. 1398 онд Төмөрхүтлүг өөрийн зоос мөнгөтэй болсон бөгөөд 1399 онд Ворскла голын тулалдаанд оролцжээ. Тэрбээр Тохтамышийн хүүтэй зөрчилдөж байгаад алуулсан        Орд буюу Орда бол Зүчийн ахмад хүү юм. Түүний эх нь Ойрадын Сартгуа хатан байжээ. Тэрээр Бат ханы аян дайнд оролцож байсан бөгөөд Легницийн тулалдаанд оролцож байсан бололтой байдаг. Орд Цагаан ордны улсыг байгуулж, эзэн суусан бөгөөд түүний удам олон жилийн турш Цагаан ордны улсыг захирч байв. Цагаан ордны улс нь Алтан ордны улсын муж улс байсан бөгөөд одоогийн баруун Сибирь, Казахстан улсын зарим хэсэгт оршин тогтнож байжээ.   

Хүлэгү

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Энэ өгүүлэл нь Ил Хан улсыг үндэслэн байгуулагчийн тухай өгүүлэл болно. Цагадайн ханлигийн тэргүүний тухайд Хара Хүлэгүг үзнэ үү
Хүлэгү
Хан
HulaguAndDokuzKathun.JPG
Хүлэгү хан Докуз хатны хамт (Рашид Ад Дины "Дэлхийн түүх" судар, 14-р зуун)
Төрсөн 1217
Нас барсан 1265 он, 2 сарын 8
Оршуулсан Кабуди арал, Урмиа нуур
Дараагийн хаан Абаха хан
Их хатан Докуз
Хүлэгү хан буюу Хулагу, Үлэхү, Хүлэг (Цагадай хэл/Перс хэл:ہلاکو - Halaku; Араб хэл:هولاكو; тэрбээр 1217 онд төрж 1265 оны хоёрдугаар сарын 8-нд нас баржээ) Баруун Өмнөд Азийн ихээхэн хэсгийг эзлэн авсан Монголын удирдагч байв. Хүлэгү Тулуй болон Хэрэйдийн Сорхагтани Бэх хоёрын дундаас гарсан гутгаар хүү, Чингис хааны ач, Аригбөхийн ах, Мөнх хаан, Хубилай хаан нарын дүү юм. Хүлэгүгийн цэрэг Монголын Эзэнт гүрний баруун өмнөд хэсгийг асар уудам нутгаар өргөжүүлж Персийн Ил Хан улсыг байгуулжээ. Хүлэгүгээр удирдуулсан Монголчууд Лалын шашны хоёр том төв, Багдад, Дамаск хотуудыг эвдэн сүйтгэж, Лалын шашны нөлөөллийг Каир дахь Мамлюкууд руу шилжихэд хүргэжээ.

Агуулга

[нуух]

[засварлах] Уг гарвал

Хүлэгү Чингис хааны хөвгүүдийн нэг Тулуй болон Хэрэйдийн нөлөөтэй хатдын нэг Сорхагтани Бэх хоёрын хүү юм. Сорхагтани Монголын улс төрийг сайн залуурдаж, өөрийн бүх хүүгээ Монголын удирдагчид болгож чаджээ. Хүлэгүгийн эх Несториан Христ шашинтан байсан тул Хүлэгү Христ шашинд ээлтэй байв. Хүлэгүгийн хайртай эхнэр Докуз хатан болон дотнын анд, жанжин Хитбух хоёр Христ шашинтнууд байв. 1264 онд Хүлэгү Арменийн түүхч Вартан Аревелчид өөрийгөө төрөхөөсөө Христ шашинтан байснаа хэлж байжээ. Гэхдээ тэрбээр насны эцэс болоход Христ шашинт Докуз хатныхаа хүслээс зөрж Буддын шашинд орсон гэж бичсэн байдаг.[1]
Хүлэгү ямар ч байсан гурван хүүхэдтэй байжээ: Абаха - 1265-1282 онд Персийн хоёр дахь Ил Хан байсан; Тарахай - түүний хүү Байду 1295 онд Ил Хан болсон; Тэгүдэр Ахмад, 1282-1284 онд гуравдахь Ил Хан байсан.[2]

[засварлах] Аян дайн

Хүлэгүгийн ах Мөнх 1251 онд Их Хаанаар өргөмжлөгдөв. 1255 онд Мөнх дүү Хүлэгүдаа их цэрэг өгөн баруун өмнөд Азид үлдсэн Лалын шашинт улсуудыг дайлуулахаар мордуулав. Хүлэгү өмнөд Ираны Луруудыг дагаар оруулах; Хашшашин бүлгийг устгах; Багдадад төвлөрсөн Аббасид халифатыг дагаар оруулах буюу сөнөөх; Дамаскад төвлөрсөн Сирийн Айюбид улсыг мөн дагаар оруулах буюу сөнөөх; эцэст нь Египетийн Мамлюкийн султант улс Бахри династийг дагаар оруулах буюу сөнөөх зорилготой аян дайн хийв.[3] Мөнх Хүлэгүд дагаар орсон улсуудтай өршөөнгүй харьцаж, дагаар ороогүй улсуудыг өршөөлгүй устгахыг зарлигдсан. Хүлэгү энэ тушаалын сүүлийн заалтыг ихэд хичээнгүйлэн гүйцэтгэжээ.
Хүлэгү урьд хожид цуглуулаагүй их Монгол цэрэг цуглуулж аян дайнд морджээ. Мөнх хааны зарлигаар нийт эзэнт гүрний арван дайчин бүрийн нэгийг Хүлэгүгийн цэрэгт дайчлан цуглуулсан.[4] Тэрбээр Луруудыг амархан дийлсэн бөгөөд түүний нэр хүндээс аюун сүрдсэн Ассассинууд (мөн Хашшашин гэгддэг) нэвтэршгүй бат бөх цайз болох Аламутаа эсэргүүцэн тулалдахгүй тавьж өгчээ.

[засварлах] Багдадын тулалдаан (1258)


Хүлэгүгийн цэрэг Багдадыг довтолсон нь, 1258. Наад талд нь хэрэм эвдэх төхөөрөмж байгааг харна уу.
Хүлэгү хан болон түүний шилдэг жанжин Гуо канаар удирдсан Монголын их цэрэг 1257 оны арваннэгдүгээр сард Багдадын зүг мордлоо. Хүлэгү хотыг бууж өгөхийг шаардсан боловч халиф бууж өгөхөөс татгалзаж, хэрэв халифыг довтолбол Бурхны хилэн Монголчууд дээр бууна хэмээн анхааруулжээ. Хүлэгүгийн хүч хотыг бүсэлж, улмаар тус хот 1258 оны хоёрдугаар сарын 10-нд бууж өгсний дараа Монголчууд долоо хоног үргэлжилсэн хядлага үйлдсэн нь Лалын шашны түүхэн дэх хамгийн их гарз учруулсан үйл явдлын нэг гэж тооцогддог.

[засварлах] Сирийг дайлсан нь (1260)

Мөн үзэх: Монголчууд Палестинийг дайлсан нь
Багдадыг эзлэн авсныхаа дараа 1260 онд Монголын хүч тус бүс нутаг дахь Христ шашинт вассалууд, тухайлбал I Хетумын удирдсан Силисийн Армен болон Антиохын VI Бохемонд нарын хүчтэй нэгджээ. Энэхүү хамтарсан хүч Айюбид династийн захиргаанд байдаг Лалын шашинт Сирийг дайллаа. Тэд хамтдаа Алеппо эзлээд, дараа нь 1260 оны гуравдугаар сарын 1-нд Христ шашинт жанжин Хитбухын удирдлага дор Дамаскыг авав.[5][6][7] Христ шашинтнууд Умайяд мечетэд (урьд нь Баптист Жоны сүм байсан) их баяр ёслол хийж,[8] олон мечетийг доромжилжээ. Түүхийн олон номонд Христ шашинт гурван удирдагчийг (Хетум, Бохемонд, Хитбух) ялан дийлэгчийн хувиар Дамаск хот руу хамтдаа орж ирсэн гэж бичсэн байдаг боловч,[9][7] Дэвид Морган нарын орчин үеийн түүхчид энэ түүхийг зохиомжилсон түүх гэж үздэг.[10]
Энэхүү байлдан дагууллаар тэр үедээ Левант, Египет, Арабын ихээхэн хэсгийг захирсан хүчирхэг улс байсан Айюбид династийг нэгмөсөн дарав. Аюубидийн сүүлийн ван Ан-Насир Юсуфыг Хүлэгү 1260 онд хороолоо.[11] Лалын шашны хүч төвлөрч байсан Багдад, Дамаск эзлэгдсэнээр Каир дахь Египетийн Мамлюкууд Лалын шашинт улсуудын дунд зонхилох боллоо.
Тэр үедээ Хүлэгү өмнө зүг Палестинаар дайран Каир хүртэл давшиж, Мамлюкуудтай тулах зорилготой байлаа. Гэвч 1259 оны сүүлээр Их Хаан Мөнх нас барахад Хүлэгү дараачийн Их Хааныг тодруулах хуралдайд оролцохоор Хархорум руу буцах шаардлагатай боллоо. Хүлэгү Сирид Хитбухын удирдлага дор дөнгөж 10000 орчим цэрэг үлдээгээд ихэнх цэргээ аван буцав.[12] Хитбухын цэрэг өмнө зүгт Египет рүү довтолж, Аскалон, Иерусалем хүрсэн бөгөөд 1000 хүнтэй Монголын гарнизон Газад байрлаж,[13][14][15] өөр нэг гарнизон Наплузад байрлажээ.[16]

[засварлах] Айн-Жалудын тулалдаан (1260)

Гол өгүүлэл: [[Айн-Жалудын тулалдаан|Айн-Жалудын тулалдаан]]
Мамлюкууд Хитбухын хүч суларсаныг далимдуулав. Загалмайтнууд Мамлюкуудын эртний дайсан боловч Монголчуудыг илүү их аюул учруулж байна гэж үзжээ. Лалын болон Христ шашинтнууд Монголчуудын эсрэг хүчээ нэгтгэх эсэх талаар маргалдан хэлэлцсэн боловч Загалмайтнууд энэ талаар тохиролцож чадаагүй. Загалмайтнууд үүний оронд төвийг сахихаар шийдэж, Египетийн цэргийг хойд зүгт Загалмайтны нутаг дэвсгэрээр дайрч өнгөрөн Загалмайтны Акр дахь баазын ойролцоо хангалт авахыг зөвшөөрлөө.[17] Мамлюкууд Галилеед үлдсэн Монгол цэрэгтэй Айн-Жалудад тулалдав. Мамлюкууд энэ тулалдаанд ялалт байгуулж, Хитбухыг цаазаар авсан бөгөөд энэ тулалдаан болсон газар нь Монголын байлдан дагууллын хамгийн захын цэг болжээ. Урьд өмнөх ялагдлуудын хувьд Монголчууд тухайн нутаг дэвсгэрийг буцаан авах гэж эргэж ирдэг байлаа. Гэвч тэд Айн-Жалуд дахь ялагдлынхаа хариуг ерөөсөө авч чадаагүй юм. XIII зууны сүүлийн хагаст Монголчууд Сирийг дахин дайлж байсан боловч хэдхэн сараас илүү хугацаагаар тогтоон барьж чадаагүй юм. Хүлэгүгийн династийн үед Монголын Ил Хан улсын хил Тигр мөрнөөр хязгаарлагдсан хэвээр байлаа.

[засварлах] Сүүл үеийн аян дайнууд

Мөн үзэх: Бэрх-Хүлэгүгийн дайн
Хүлэгү өөрийн ах Хубилай хааныг Их Хаанаар өргөмжилснийхөө дараа 1262 онд нутагтаа эргэж ирэв. Хүлэгү Айн Жалутын ялагдлынхаа хариуг авахаар их цэргээ цуглуулж, Мамлюкууд руу довтлохоор бэлдэж байсан боловч үүний оронд Бат ханы дүү Бэрхтэй дайтахад хүржээ. Лалын шашинд орсон Бэрх хан Багдадыг эвдэн сүйтгэснийх нь дараа Хүлэгүд заавал шанг нь хүртээнэ гэж андгайлжээ. Бэрх хан амласнаа биелүүлж, Мамлюкуудтай эвсэж Хүлэгүгийн нутаг руу Ногай ханаар удирдуулсан цуврал довтолгоон хийв. Хүлэгү хан 1263 онд Кавказын хойд хэсгийг эзлэн авахыг оролдож байгаад хүнд ялагдал хүлээжээ. Энэ нь Монголчуудын хоорондох анхны ил мөргөлдөөн байсан бөгөөд нэгдсэн эзэнт улсын мөхлийн дохио болсон юм.

[засварлах] Европтой харилцаж байсан нь

Мөн үзэх: Франц-Монголын эвсэл
Хүлэгү Лалын шашинтнуудын эсрэг Франц-Монголын эвсэл байгуулахыг оролдон Европ руу олон элч илгээж байлаа. 1262 онд тэрбээр гадаадын бүх ван, ханхүү нарт элч илгээхдээ өөрийн түшмэл Рихалдусыг хамт явуулав. Гэвч элчийг Мамлюкуудтай эвсэж, Пап IV Урбантай зөрчилтэй байсан Манфред ван Сицилид саатуулж хөлөг онгоцоор буцаасан ажээ.[18]
1262 оны дөрөвдүгээр сарын 10-нд Хүлэгү Унгар Ионоор дамжуулан Францын ван IX Луйд захиа өгүүлж эвсэл байгуулахыг санал болгожээ.[19] Энэ захиа Парист сууж байсан IX Луйд хүрсэн эсэх нь эргэлзээтэй. Учир нь энэ захианы цорын ганц гар бичмэл хувь Австрийн Вена хотод байдаг.[20] Гэхдээ Хүлэгү энэ захиандаа Пап ламын тусын тулд Иерусалемийг авах хүслээ илэрхийлж, Луйгаас Египетийн эсрэг усан флот илгээхийг гуйсан байв:
"Би Монголын их цэргийг удирдан, Сарасины итгэл даахгүй улсыг сөнөөн дарах гэж байгаа тул тэнгис далайн нөгөө эргийг захирагч та манай хоёр улсын нийтийн дайсан эдгээр урван тэрслэгчдэд зугтах боломж өгөлгүй далай тэнгисийг сайтар харж байгтун."
Хүлэгүгээс Ариун Луйд илгээсэн захиа.[21]
Хүлэгү болон түүнийг залгамжлагчид ийнхүү өчнөөн олон удаа оролдсон боловч Европтой эвсэл байгуулж чадаагүй ажээ. Гэхдээ XIII зуунд Өрнөдөд Монголын юм моодонд орж байжээ. Тэр үед Италид төрсөн олон хүүхэд Монгол удирдагчид, түүний дотор Хүлэгүгийн нэрээр нэрлэгдэж байв. Тухайлбал: Кан Гранде ("Их Хаан"), Алаоне (Хүлэгү), Аргоне (Аргун), Кассано (Газан) гэсэн нэрс бүртгэгджээ.[22]

[засварлах] Пологийнхон


Николь ба Маффео нар Бухарт гурван жил саатсан юм. Хүлэгүгийн элч (баруун) тэднийг дорно зүгт Их Хаанд (Хубилай хаан) бараалхахыг урьсан ажээ.
Николь ба Маффео Поло нар Хүлэгүгийн нутаг дэвсгэр рүү аялж, өнөөгийн Узбекистан дахь Бухар хотод саатаж, 1261-1264 онд гурван жилийн турш тэндээ амьдарч, худалдаа наймаа хийжээ. Дараа нь Николь ба Маффео нар Хүлэгүгийн Их Хаан ахдаа (Хубилай хаанд) илгээсэн элчийг даган явсан. 1266 онд Пологийнхон Монголын нийслэл Ханбалик (өнөөгийн Хятадын Бээжин хот) дахь Их Хааны өргөөнд хүрэлцэн иржээ. 1291 онд Хубилай хаан Хүлэгүгийн ач Аргун ханд 17 настай гүнж Хөхөчинг дагалдуулан илгээх хүртэл тэд тэндээ олон жил суусан.

[засварлах] Нас барсан нь

Хүлэгү хан 1265 онд нас барсан бөгөөд түүнийг Урмиа нуурын голд байх Кабуди аралд оршуулсан. Түүний оршуулга нь хүнээр тахил өргөсөн Ил Ханы цорын ганц оршуулах ёслол болсон.[23] Түүнийг хүү Абаха нь залгамжилсан.
   

No comments:

Post a Comment