Tuesday, July 19, 2011

monhtomor # Тодмөнх (1282—1287) # Тулабуга (1287—1291) # Тохта (1291—1312) # Өзбег (1312-1341) # Тинибег (1341-1342) # Жанибег (1342—1357) # Бердибег (1357—1361) # Кульпа (1359-1360) # Наурузбег (1360-1361)

Мөнхтөмөр

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Мөнхтөмөр, Тохохан[1] ба Бука Үжиний дундаас төрсөн, Бат ханы ач. Тэрбээр 1266-1282 онд Алтан Ордын хан байсан. Түүний хаанчлалын хугацаанд Монголчууд өөрсдийн холбоотон Оросын вангуудын хамт Византи (1269-1271 онд), Литва (1275), Кавказ (1277) тус тус аян дайн хийжээ. Түүхчдийн олсон анхны ярлыкыг Мөнхтөмөрийн нэрийн өмнөөс үйлдсэн байсан бөгөөд Оросын Үнэн алдартны сүм хийдийг Алтан Ордод алба гувчуур өгөх үүргээс чөлөөлсөн зарлиг байжээ. Мөнхтөмөрийн хаанчлалын үед Генуягийн худалдаачид Монголчуудаас Каффа хотыг худалдан авч байлаа.
Мөнхтөмөрийн хүү Тохту хан Чингис хааны гуч Өлзий хатанаас төрсөн юм.
Хүүхдүүд:
  • Тохту хан, 1291-1312 онд Алтан Ордын хан байсан
  • Тогрилха, Өзбегийн[1] эцэг      

    Тодмөнх

    Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
    Харайх: Удирдах, Хайлт
    Тодмөнх буюу Тудамөнх нь 1280-1287 онд Алтан Ордын хан байсан. Тэрбээр Бат ханы ач, Тохоханы хүү, Мөнхтөмөрийн дүү байлаа. Хуурмаг хан тэрбээр 1283 онд Лалын шашинд орсон юм. Өөрөө Лалын шашинтан байсан тул удирдагчид нь Лалын шашинд орсон Ил Хан улсын эсрэг тулалдахыг хүсээгүй юм. Рашид ад-Диний бичсэнээр Тодмөнх Хубилай хаантай сайн харилцаатай байхыг эрмэлзэж байжээ. Түүнийг хаан ширээнд байх хугацаанд Алтан Орд дахь Ногай ханы нөлөө ихэд өссөн бөгөөд Унгарын эсрэг 1284/1285 онд хоёр удаа довтолжээ. 1287 онд Тодмөнх хан ширээгээ өөрийн ач дүү Тулабугад шилжүүлсэн [1]        

    Тулабуга

    Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
    Харайх: Удирдах, Хайлт
    Тулабуга, Талабуга, Талубуга буюу Тэлубуга нь 1287-1291 онд Алтан Ордын хан байлаа. Тэрбээр Тартугийн хүү, Бат ханы гуч байв.
    Ногай ханы хамтаар тэр 1284-1285 онд Унгар руу, 1287 онд Польш руу тус тус хийсэн Монголчуудын довтолгоог удирдсан. Эхэн үедээ амжилт олсон боловч хоёр довтолгоо хоёулаа нуран унасан юм. Тулабуга 1287 онд Ногай ханы тусламжтайгаар Алтан Ордын төрийн эрхийг гартаа авсан боловч 4 жилийн дараа мөн л Ногай ханд түлхэгдэн унаж, түүний оронд Тохта гарч иржээ      

    Бердибег

    Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
    Харайх: Удирдах, Хайлт

    Тинибег

    Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
    Харайх: Удирдах, Хайлт
    Тинибег (Тинибек) 1341-1342 онд Алтан Ордын хан байсан. Тэрбээр өөрийн эцэг Өзбегийг залгамжлан гарч ирсэн бөгөөд түүний дараагаар дүү Жанибег нь хан болсон.

    Тохта

    Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
    Харайх: Удирдах, Хайлт
    Тохта (? - 1312) нь Мөнхтөмөрийн хүү, Бат ханы гуч, Алтан Ордын хан байлаа. 1288 онд Тохтаг үеэлүүд нь хаан ширээнээс авч хаяжээ. 1291 онд Тохта Ногай ханы тусламжтай хаан ширээгээ дахин авав. Удалгүй Тохта, Ногай хоёр тэмцэлдэж эхэлсэн. Тохта Орос дахь Ногайн нөлөөг устгахыг эрмэлзэж байсан тул 1293 онд Монголын нэгэн цэргийн удирдагч Дюденг Орос руу илгээж, 14 хотыг эвдэн сүйтгүүлжээ. 1300 онд Тохта Ногайг нэгмөсөн ялж, Ижил мөрнөөс Дон мөрөн хүртэлх газар нутгийг өөрийн харъяанд нэгтгэж чадлаа. Тэрбээр мөн Хубилай хааны ач Төмөр хааны нэр төдий эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн. Энэ үед Персийн Ил Хан улсыг Өлзийт захирч байсан бөгөөд Дува Цагадайн ханлигийн ёс төдий хан байв.
    Тохта Орост аян дайн шинээр явуулахаар зэхэж байгаад нас баржээ 

    Өзбег

    Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
    Харайх: Удирдах, Хайлт
    Султан Мохаммед Өз-бег буюу Өзбег (Үзбек, Узбек) (1282-1341, 1313-1341 онд төр барьсан) нэрээрээ алдаршсан энэ хан Алтан Ордыг хамгийн удаан захирч, оргил үед нь хүргэсэн хан юм. Өзбегийн дараагаар түүний хүү Жанибег хан болсон.
    Тэрбээр 1267-1280 онд Алтан Ордын хан байсан Мөнхтөмөрийн ач бөгөөд Тогрилхагийн хүү юм.
    Өзбег авга ах Тохтаг нас барсны дараа 1313 оны нэгдүгээр сард төрийн эрхийг авчээ. Тэр Лалын шашинг төрийн шашин болгосноос үүдэн бөө мөргөлт ханхүү нарын дунд түүний эсрэг хуйвалдаан гарсан боловч нухчин дарагджээ. Лалын шашинг төрийн шашин болгосноор хан Ордын доторхи зөрчил тэмцлийг дарж, төрийн байгууллагуудыг тогтворжуулж чадсан байна.
    Өзбег дэлхийд хамгийн томд тооцогдох 300000 хүнтэй армитай байлаа. Тэрбээр 1319, 1335 онд Арранд Ил Хан улсын эсрэг аян дайн явуулахдаа цэрэг дайны нөлөөгөө ашиглажээ. Өзбег Ил Хан улсын эсрэг Египетийн Мамлюкуудтай эвсэхэд, Каир хотын нэгэн талбайг түүний нэрээр нэрлэж байв. Өзбег мөн Болгар, Византийн дайнд оролцсон. Харин Сербид Монголчуудын хяналтыг дахин тогтоох гэсэн түүний оролдлого талаар болсон ажээ.

    Жанибег

    Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
    Харайх: Удирдах, Хайлт
    Гэгээн Алексий Жанибегийн эхнэрийн сохор нүдийг эдгээж байгаа нь.
    Жанибег (Жанибек) (? — 1357) өөрийн эцэг Өзбег ханыг залгамжлан 1342-1357 онд Алтан Ордын хан байсан.
    Хоёр ахаа хороосны эцэст Жанибег хаанчилж эхэлжээ. Тэрбээр Оросын ванлигууд болон Литвагийн хэрэгт идэвхтэй оролцдог байснаараа алдартай. Москвагийн Их ван Симен Гордый болон II Иван Жанибегийн улс төр, цэргийн байнгын дарамтад байлаа. Орд дахь эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд Жанибег өөрийн харъяатуудаа Лалын шашинд хүчээр оруулсан юм.
    Жанибег 1343 онд Крымын Каффа боомт хот руу Татарын их цэрэг толгойлон довтолжээ. 1344 оны хоёрдугаар сард Италийн нэмэлт хүч ирснээр энэхүү хотын бүслэлтийг зогсоожээ. Энд нийт 15000 Монгол цэрэг амь үрэгдэж, амьд гарагсад нь дорно зүг рүү дутаан одсон. Жанибег 1345 онд Каффад эргэн ирж хоёрдахь удаагаа бүслэн хаав. Гэвч дараа жил нь Монголчуудын дунд тарваган тахал гарч бүслэлтээ зогсоохоос аргагүй болсон.
    1356 онд Жанибег Азербайжаныг дайлж Тебриз хотыг эзлэн, тэнд өөрийн захирагчийг суулгалаа. Үүнээс хойш удалгүй Табризад бослого гарч, Жанибегт дайсагнадаг, Чингис хааны бас нэг удам Жалайрын династи эрх мэдлийг нь авав.

    Кульпа

    Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
    Харайх: Удирдах, Хайлт

    Наурузбег

    Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
    Харайх: Удирдах, Хайлт
    Наурузбег (Наурузбек, Науруз, Новруз, Навруз) нь Жанибегийн хүү, Хөх Ордын хан байв. Тэрбээр өөрийн ах Кульпаг алж хаан ширээг авсан бөгөөд ах нарынхаа адил дөнгөж нэг жил болоод үхжээ. Түүний үхлийн шалтгаан тодорхойгүй. Наурузбег үхсэнээр тус ордод анархи байдал ноёрхож, янз бүрийн хэсгүүдэд хорь гаруй хан гарч ирснээс олонхи нь нэгэн зэрэг гарч байв. Тиймээс тэдний хэн нь ч хаан ширээг бодитоор авч чадаагүй бөгөөд эдэн дундаа Мамай хамгийн чадалтай, нэртэй нь байв.
        

No comments:

Post a Comment